Нийт 52 компанийн хувьцаа арилжаалжээ

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь  2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 12 дугаар 27-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,656,955,898 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 52 компанийн 2,674,294 ширхэг хувьцаа 1,190,906,897.99 төгрөгөөр арилжаалагдсан  байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

 

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 ADU ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА 478,930 311,172,602
2 UBH УЛААНБААТАР ХИВС 20,500 293,150,000
3 AIC АРД ДААТГАЛ ХК 169,746 124,731,365
4 AARD АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ 68,609 122,748,558
5 APU АПУ 162,137 98,332,259

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

 

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК              74,875                    936,357,775
2 BUMB Бумбат-Алтай ХХК         1,380,154                    743,894,551
3 TCHB Тулгат чандмань баян ХХК              41,052                    586,466,420
4 MNET Ард секюритиз ХХК         1,331,933                    476,024,242
5 GLMT Голомт Капитал ХХК            249,843                    107,566,903

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

Багцын арилжаа:

2019 оны 12 дугаар сарын 24-ны өдөр багцын арилжаагаар "Улаанбаатар Хивс" ХК -ийн 20,500 ширхэг үнэт цаас 293,150,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

 

Симбол Компанийн нэр Нэгж үнэ Ширхэг  Үнийн дүн 
1 UBH "Улаанбаатар хивс" ХК      14,300 20,500     293,150,000

 

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 12 дугаар 27-ны өдрүүдэд Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,600 ширхэг үнэт цаасийг 466,049,000 төгрөгөөр арилжаалсан байна.

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

 

Симбол Компанийн нэр Тоо ширхэг Үнийн дүн
1 BZIN "Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК" ХХК 9,200         932,098,000

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,646,282,985,177 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19191.9 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.59 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Сэтгэгдэл:
Таны IP: (44.211.239.181)