Японы залуу гүнж Како 25 нас хүрчээ

Угсаа залгамжлах хунтайж болон гүнж Акишино нарын хоёр дахь охин, гүнж Како өнөөдөр 25 нас хүрч байна. Тэрээр өнгөрсөн хавар Токио хот дахь олон улсын Христийн Их сургуулийг төгссөн юм. Залуу гүнж улиран одож буй 2019 онд хэд хэдэн төрийн дээд хэмжээний ёслолд оролцсон юм. Үүний дотор эзэн хаан Нарухитогийн Японы хаан ширээг залгамжлах ёслол багтаж байгаа юм.

Мөн залуу гүнж өнгөрсөн 6-р сард ээжийнхээ хүсэлтээр хүүхэд багачуудад зориулсан номын ёслолын ажиллагаанд оролцжээ. Ер нь Японы хаан гэр бүлийн залуу гүнж, ханхүү нар жил бүр тогтсон ёслолд оролцдог байна. Како гүнж ирэх 9-р сард Австри болон Унгар гэсэн орнуудад албан ёсны айлчлал хийх төдийгүй энэ нь түүний гадаад орон дахь анхны айлчлал болно. Унгар, Австри болон Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 150 жилийн ой энэ жил тохиож байгаа юм.

Тэрээр аялал эхлэхээс өмнө дээрх орнуудын түүх, соёлыг тусгайлан судлах төдийгүй судлаачидтай уулзаж, Унгар болон Австрийн талаарх мэдлэгээ улам өргөжүүлэх ёстой.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)