Г.Баясгалан Эрүүл мэндийн даатгалын газрын дарга болжээ

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал байсан Г.Баясгалан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогджээ. Тус газрын өмнөх дарга Ч.Алтанхуяг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй хэргээр АТГ-аас шалгаж буй юм. 

Г.Баясгалан нь Улсын хоёрдугаар төв эмнэлгээс ажлын гаргаагаа эхэлсэн бөгөөд тус эмнэлгийн даргаар 10 гаруй жил ажиллаж байгаад өнгөрсөн есдүгээр сард Эрүүл мэндийн сайдын тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (44.212.39.149)