Аврагчдад төрийн дээд одон, медаль хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад Төрийн дээд одон, медаль олгосныг өнөөдөр гардууллаа.

Шагналыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгсөн юм.

“Цэргийн гавьяаны одон”-оор НОБГ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн дарг, дэд хурандаа Б. Баттулга, Үндэсний аврах бригадын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн, хошууч Ц.Эрдэнэбилэг нарын 4 алба хаагч,  

“Алтан гадас одон”-оор Давтан сургалт, сэргээн заслын төв-103 дугаар ангийн сантехникийн слесарь Д.Аравнайсүрэн,

“Цэргийн хүндэт медаль”-аар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Холбоо, зарлан мэдээллийн хэлтсийн дарга-ерөнхий инженер, хошууч Ч.Лхамжав, НОБГ-ын Аврах анги-105-ын мэргэжилтэн, дэслэгч С.Алтангэрэл, мөн ангийн аврагч, ахлах ахлагч Г.Ганбаяр,  “ТЭЦ-3” Дулааны цахилгаан станцын гэрээт туслах байцаагч, ахлах ахлагч Ц.Ариунзаяа, Налайх дүүргийн ОБХ-ийн бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагч Э.Батцэцэг, Баянзүрх дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Баярсайхан, мөн ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Б.Энх-Олон,  Хан-Уул дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч А.Ганхуяг, мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ш.Лхагвасамбуу, Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Ц.Цогжавхлан,  Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Ц.Энхтөгс, Баянгол дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Даваадорж, Налайх дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ч.Маналдорж, Гамшиг судлалын хүрээлэнгийн шалган нэвтрүүлэгч, ахлах ахлагч Я.Булганбаяр, Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын захирагч, хошууч З.Батгэрэл, мөн бригадын Санхүүгийн албаны нярав, ахлах ахлагч Ж.Оюунбилэг,Уул уурхайн аврах ангийн штабын дарга, дэд хурандаа Д.Гантулга, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн мэдээлэл хүлээн авагч, ахлах дэслэгч И.Жаргалцэцэг нарын 37 алба хаагч,

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Үндэсний аврах бригадын үйлчлэгч Ч.Ариунзул, Давтан сургалт, сэргээн заслын төвийн хоолны технологич дэслэгч Н.Галсан, мөн төвийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Г.Лхагвасүрэн, мөн төвийн сургалтын мэргэжилтэн, ахлах дэслэгч О. Оюунбилэг нарын 9 алба хаагч,

“Шударга журам медаль”-аар НОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Мягмаржав, Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г. Сайнбаяр, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Д.Гантөмөр,  мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Л.Нямбадрах, Төрийн ордны гамшгаас хамгаалах тасгийн гал сөнөөгч, ахлах ахлагч Я. Мэндбаяр,Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн С.Хишигдалай,мөн хорооны иргэн Д.Баасандоо, “Хос бэрс” компаний кранист С.Лхагвасүрэн, мөн компаний кранист Б.Ууганбаяр нарыг тус тус шагналаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)