Зориулалтын бус байранд цус ханах эмчилгээ хийж байжээ

Зориулалтын бус газарт иргэдэд цус ханах эмчилгээ хийж байжээ. Тодруулбал, Увс аймгийн Наранбулаг сумын төвд зориулалтын бус газарт Улаанбаатар хотын иргэн бариа засал хийх, блок гаргах, цус ханах үйл ажиллагаа явуулж байсныг аймгийн МХГ-аас таслан зогсоожээ.  

Мөн тус газарт үйлчлүүлэх гэж очсон иргэдэд эмчилгээ, эрүүл ахуйн талаар мэдээлэл өгч, хууль бус үйл ажиллагаа явуулж буй иргэдээр үйлчлүүлэхгүй байх, мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөв.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.84)