Брэд Питт хуучин найз бүсгүйтэйгээ болзож эхэлжээ

Анжелина Жолигоос салсныхаа дараа Брэд Питт хуучин найз бүсгүй Женнифер Энистонтой харилцаагаа сэргээхийг хичээх болжээ. Цагтаа тэрээр Анжелина Жолитой нийлэхийн тулд Ж.Энистоныг хаяж байсан юм. Тиймээс Женниферийн өмнө буруу зүйл хийсэн гэдгээ ухаарч, уучлалт ч гуйсан аж. Женнифер энэ өвөл Б.Питтийг төрсөн өдрийн баяртаа хүртэл урьсан нь тэд эвлэрсэн гэдгийг баталсан юм. Брэд Питт төрсөн өдрийн үдэшлэгт хамгийн түрүүнд ирж, хамгийн сүүлд, шөнө хагаслаж явжээ.

Тэнд байсан хүмүүсийн ярьж байгаагаар, Брэд, Женнифер хоёр одоо ямар ч хаалтгүйгээр харилцаж байгаа бөгөөд байнга утсаар ярьдаг болсон гэнэ. Жүжигчидтэй ойр нэгэн эх сурвалж “Тэд ямар ч байсан эвлэрч, өнгөрсөнд гаргасан алдаагаа уучилсан. Гэхдээ долоон жил үргэлжилсэн гэрлэлт гэдэг тийм амархан давж гарах хана биш нь ойлгомжтой. Одоохондоо тэд юунд ч яарахгүй, тэгсэн хэрнээ цаашид яахаа хоёул мэдэж байгаа байдалтай харилцаж байгаа нь анзаарагдсан” гэж ярьсныг “US Weekly” сэтгүүлд мэдээлжээ.   

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)