Алтан медаль авсан сурагчийг таван сая төгрөгөөр урамшуулав

Алтан медаль авсан сурагчийг таван сая төгрөгөөр урамшуулав

Шинэ оны босгон дээр Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2019 онд олон улсын уламжлалт олимпиадад амжилттай оролцож, шагнал авсан сурагчдыг хүлээн авч, урамшуулсан байна.

Энэ хүрээнд алтан медалийн эзэнд таван сая, мөнгөн медальтнуудад гурван сая, хүрэл медалийн эзэнд нэг сая, харин шагналт байр эзэлсэн сурагчдад хагас сая төгрөгийн батламж гардуулжээ.

Уг олимпиадад Монголоос 12 сурагч оролцсон бөгөөд эх орондоо нэг алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль, шагналт байр хоёрыг авч ирсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)