Б.Эрхэс Ази тивийн багийн аваргын тэмцээнд түрүүллэ

Б.Эрхэс Ази тивийн багийн аваргын тэмцээнд түрүүллээ

Шатрын спортын Ази тивийн багийн аварга шалгаруулах цомын төлөөх 14 хүртэлх насны хүүхдийн тэмцээн БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжэнь хотноо болж өндөрлөлөө. Уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон А баг стандарт төрөлд дэд байр, блиц төрөлд гуравдугаар байр эзэлж, багийн гишүүн ДШХДМ Б.Эрхэс хоёрдугаар ширээнд үнэмлэхүй амжилт үзүүлж тэргүүн байр, Х.Өлзийхишиг тавдугаар ширээнд тоглож гуравдугаар байрт орсон байна.

Түүнчлэн блиц төрлийн шагналыг тус тэмцээний ерөнхий шүүгч, МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, олон улсын шүүгч Ц.Сайнбаяр гардуулан өгчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)