Жүдоч М.Ичинхорлоо Азербайжан улсын аварга болов


Азербайжаны иргэн болоод байгаа Монголын жүдоч 21 настай Мөнхцэдэвийн Ичинхорлоо тус улсын 2019 оны аварга болжээ. Тэрбээр Азербайжан улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2017, 2018 онд хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ жил Африкийн болон Европын нээлттэй тэмцээнээс хүрэл медаль аваад байгаа юм. М.Ичинхорлоо 12 дугаар сарын 24-25-нд болсон Азербайжан улсын аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзэж алтан медалиар энгэрээ мялаалаа. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Назакят Азизоваг ялсан бол түүний жинд Сакина Заирова, Гюнель Бакирзаде нар хүрэл медаль хүртсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)