“The Hu” хамтлагийн клип 2019 оны дэлxийн шилдэг 10 клипт багтлаа

Америкийн “Revolver” сэтгүүлийн газраас 2019 оны дэлхийн шилдэг 10 клипийг тодрууллаа. Тус шилдэг 10-т Монголын “The Hu” хамтлаг багтжээ. Хамтлагийн талаар “Revolver” сэтгүүл “Монголын “The Hu” рок хамтлаг энэ жил олон сайхан клипээрээ алдаршсан. Ялангуяа “The Great Chinggis Khaan” клип нь 2019 оны хамгийн шилдэг бүтээлийн нэг боллоо. Энэ дуу бол Монголын их гүрнийг үндэслэгч Чингис хааны тухай дуу юм. Клипийн зураг авалтыг Их хааны төрсөн нутаг Бурхан халдунд 30 хэмийн хүйтэнд авсан байна. Тэдний эрэлхэг дайчин байдал, эрч хүч рок хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байна” гэж бичжээ.


2019 оны шилдэг 10 клип
 


 


 


 


 


 


 


 


 


 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)