Оросын урлагийн одууд ямар үнэтэй вэ?

Оросын урлагийн одууд ямар үнэтэй вэ?

Оросын урлагийн одууд, дуучдын рейтинг, тоглолтын хөлс хэд байдаг талаар продюсер Евгений Морозов ярьжээ.

Түүний хэлснээр сүүлийн 10 жилийн турш Оросын шоу бизнесийн хамгийн өндөр орлоготой одуудын нэрс бараг өөрчлөгдөөгүй гэжээ. Топ тавд Григорий Лепс, Валерий Меладзе, Лолита Милявская, Дима Билан, Леонид Агутин нар нэрлэгдэж байна. Эд жилдээ дунджаар 100 орчим тоглолтод уригдан оролцдог байна.

Эднээс гадна хамгийн эрэлттэй нь дуучин Юрий Антонов байдаг боловч Антонов ийм захиалгат тоглолтод оролцох дургүй, зориуд харилцаа холбоогүй байхыг илүүд үздэг ажээ. Түүнээс биш бусад од шиг урилга болгоныг хүлээн авч дуулдаг бол топ тавд элбэг багтах ажээ. “Тиймээс миний бодлоор Оросын хамгийн үнэтэй дуучин нь Юрий Антонов” гэжээ.

Эмэгтэй дуучдаас хамгийн өндөр ханштай нь Вера Брежнева бөгөө түүний нэг гарааны ханш 100 мянган евро хүрдэг нь 6,87 сая рубль гэсэн үг юм. Полина Гагарина 80 мянган евро буюу 5,5 сая рубль, Лолита 35 мянган ам.доллар буюу 2,17 сая рублийн ханштай ажээ.

Эрэгтэй дуучдын хувьд Владимир Кузьмин нэг гараандаа нэг сая рубль, Сосо Павлиашвили 600 мянган рубль авдаг.

Хөтлөгчдийн хувьд Иван Ургант, Максим Галкин нарын нэг удаагийн ханш 80 мянга орчим евро ажээ. Дуучин, хөтлөгч Николай Басковын ханш мөн 80 мянга орчим евро ажээ.

Эх сурвалж: News.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)