Хавдрын эмнэлэг нэг ажилтандаа дунджаар 1.4 сая төгрөгийн урамшуулал олгожээ

Хавдар судлалын үндэсний төв өчигдөр 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийж, шилдгүүдээ шалгарууллаа. Иргэдэд хавдрын нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг тус эмнэлэг 450 эмч, сувилагч, ажилтантай бөгөөд жилийн эцсийн үр дүнгийн урамшуулал 630 сая төгрөгийг нийт ажилтнууддаа хуваарилав.



Тэгэхээр нэг хүнд дунджаар 1.4 сая төгрөгийн урамшуулал хуваарилагджээ. Мөн Ерөнхий захирлын нэрэмжит шагналыг цэвэрлэгээ, үйлчилгээний баг хамт олонд гардуулсан байна. 



Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн хүний тоо 11 хувиар өссөн ч, дундаж ор хоног зургаа хоног байна. Тус эмнэлэг орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмж нэвтрүүлэн ажилласнаар өндөр ачааллыг амжилттай давжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)