БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар Ли Ё Хун томилогдон ирлээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг ИЖБ-ээ барьж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэн хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар ирэх онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр талын улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж, олон улс, бүс нутгийн асуудлаар түлхүү ярилцав.

Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсад томилогдон ажиллаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлж, хоёр улсын харилцааг шат ахиулан хөгжүүлэх, иргэдийн солилцоог идэвхжүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)