Хоёр төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлжээ

Хоёр төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлжээ

Сонгуулийн тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагч 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай. Тэгвэл хоёр ч яамны төрийн нарийн бичгийн дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тодруулбал, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон ХХЕГ-ын дарга, генерал Ц.Сэргэлэн нарын ажлаас нь чөлөөлжээ.

БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы хувьд 2020 оны сонгуульд бэлтгэж, ийнхүү ажлаасаа чөлөөлөгдөж байгаа бол БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Цэнгэлийн хувьд ОХУ-д суух Элчин сайдаар томилогдохоор яригдаж байгаа. Тиймээс ийнхүү төрийн албанаасаа чөлөөлөгдөж байгаа аж.  Харин ХХЕГ-ын дарга, генерал Ц.Сэргэлэнгийн хувьд яагаад ажлаа өгсөн нь тодорхойгүй ч 2020 онд сонгуульд нэр дэвших горьдлого байж болно хэмээн хардаж буй юм.

Сонгуулийн хуульд зааснаар сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ээс өмнө төрийн жинхэнэ албан хаагч л ажлаасаа чөлөөлөгдөх зохицуулалттай. Төрийн жинхэнэ албан хаагчид төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтан болон төрийн өмчит компаниудын удирдлагууд багтах юм.

Ш.Оч

Эx сурвaлж: News.mn

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)