Ө.Эрдэнэбаатар “Голден гаруда-2019”-ийн шилдгийн шилдэг тамирчин болов

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын жюү жицүгийн холбооны 2019  оны шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар Өлзийтогтохын Эрдэнэбаатар тодорлоо.  

Тэрбээр БНСУ-ын Сөүл хотноо болсон Азийн нээлттэй тэмцээний аварга, Их дуулга тэмцээний анхны алтан медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд анхны мөнгөн медаль, Байкал Про олон улсын тэмцээний аварга болсон юм.

Шагналыг Монголын туяалзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, МЖЖХ-ны  Алтан түнш Жи Мобайл ХК-ийн захирал, 2019 оны Байкал Про, Улаанбаатар Про, Сөүлийн нээлттэй олон улсын тэмцээнии мөнгөн медальт Ганзоригийн Дашням, МЖЖХ-ны мөнгөн гишүүн, “Тамирын улаан хошуу” ХК-ний захирал Монгол Улсын харцага Нинжээгийн Алтансүх нар гардуулж баяр хүргэж, улам өндөр амжилт гаргахыг ерөөв.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)