Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт автомашин шатжээ

Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт өчигдөр /2019.12.24/ суудлын автомашинууд шатжээ. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд суудлын автомашин шатаж байгаа талаар онцгой байдлын байгууллагад дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид очиж, иргэн О-ын эзэмшлийн “Рекстон“ загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.

Мөн өчигдөр Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд иргэн Э-ын эзэмшлийн “Соната 6” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид унтраажээ. 

Т.Амартүвшин | Zindaa.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)