МУИС-ийн 24 цагийн Номын санд 100 орчим оюутан суужээ

МУИС-ийн Номын сан 2019.12.24-ний 03.00 цагт

Монгол Улсын Их Сургуулийн Номын сан энэ сарын 23-наас эхлэн тав хоног 24 цагаар ажиллахаар боллоо. Туршилтын хугацаанд 24 цагаар ажиллах танхим нь 100 суудалтай бөгөөд эхний шөнө танхим дүүрэн оюутан сууж хичээлээ давтсан байна.

“Номын сангийн нэг цэгийн үйлчилгээний хэсэг” туршилтаар 24 цагаар ажиллаж байна. 24 цагаар тогтмол ажиллавал номын санчид болон харуул хамгаалалтын ажилтнууд давхар ажиллах учир эхний удаад шалгалт, шүүлгийн үеэр МУИС-ийнхаа оюутнуудад шалгалтдаа бэлтгэх боломж олгож буй юм” гэж тус Номын сангийн захирал, дэд профессор Г.Цэрэн ярилаа. 
 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.196.206)