Цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 19-24 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас орно, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

2019 оны 12 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 29-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд зарим газраар секундэд 12-14 метр, 28-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүрийн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 28-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)