А.Арслан түрүүлж, Г.Эрдэнэтулга хоёрдугаар байрт оров

Экшн Эйр буюу практик буудлагын хийн гар бууны төрлөөр болсон "The Master of Sibiria” олон улсын тэмцээн энэ сарын 22-нд ОХУ-ын Новосибирск хотод боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаас 10 тамирчин оролцсоноос спортын мастер А.Арслан хувийн дүнгээр продакшн ангилалд түрүүлж, ОУПБХ-ны ерөнхийлөгчийн медаль хүртсэн бол спортын мастер Г.Эрдэнэтулга стандарт ангилалд дэд байр эзэллээ.

Түүнчлэн стандарт ангилалд өрсөлдсөн Монголын тамирчид багийн дүнгээр хүрэл медаль хүртсэн байна.


 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)