Роналдо 2013 оноос хойш анх удаа финалд хожигдлоо

Италийн Супер цомын төлөөх тоглолтод "Ювентус" клуб "Лацио"-д 3:1-ээр хожигдсон билээ.  Тэгвэл Турин хотын багийн төлөө хүчин зүтгэж байгаа Криштиано Роналдо сүүлийн 6 жил гаруйн хугацаанд анх удаа финалд ялагдал хүлээж байгаа нь энэ ажээ. 

2013 оны тавдугаар сарын 17-ны өдөр Испанийн цомын тэмцээнд "Реал Мадрид" клуб "Атлетико Мадрид"-д 2:1-ээр хожигдож байсан. Түүнээс хойш Роналдо 12 удаа финалд тоглохдоо бүгдэд нь хожиж, цом хүртэж байсан билээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (44.198.162.35)