“3х3“-ынхан амжилттай явна

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос “3х3” төрлийн хамгийн гайхалтай, бахархмаар, тамирчдын ур чадварыг харуулсан шилдэг 10 мөчийг шалгаруулж нэрлэсэн байна. Тэрхүү шалгаруулалтад Монголын сагсан бөмбөгчдийн тоглолт багтаж чадсан байна.

Монгол Улс нь энэ 2019 онд сагсан бөмбөгийн 3х3 төрөлд түүхэн амжилт үзүүлсэн. Манай тамирчид сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр маш гайхалтай, тоглолтыг харуулж чадсан гэж олон улсын сагсан бөмбөгийн холбооны мэдээнд дурьдаад байгаа аж.

Монголын шигшээ баг Литва болон Өмнөд Солонгосын багийг ардаа орхисон бол эмэгтэйчүүд Герман болон Угандагийн багийг тун амархан буулган авсан гэсэн байна.

Монголчуудын тоглолтын талаар “Энэ бол Чингис хаанаас хойших монголчуудын үзүүлсэн хамгийн гайхалтай тоглолт байлаа” гэх олон улсын сагсан бөмбөгийн холбооны сайтад ч бас бичсэн байгаа аж.

Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг ирэх 2020 оны зуны олимпийн наадамд оролцох эрхээ өнгөрсөн 11 дүгээр сард авсан бол эрэгтэй шигшээ баг ирэх гуравдугаар сард болох тэмцээн эсвэл дөрөвдүгээр сард болох тэмцээнд олимпийн эрхийн төлөө өрсөлдөх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)