Кильканаас шавж гарч ирсэн гэх хэрэгт НМХГ ялалт байгуулжээ

Иргэн С.О-гоос Свийтрөүд ХХК-ийн оруулж ирдэг килька гэрийн хажуу талын дэлгүүрээс худалдан авч идэхэд өөр төрлийн маш том амьтан гарч ирсэн тул түүнд шинжилгээ хийлгэж, импортлосон компанийг шалгуулах тухай гомдлын дагуу тус газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Идэрбат нь хяналт шалгалт хийсэн

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн шинжтэй үйлдэлд тус компанийг “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн худалдсан” гэж үзэн 2019 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр 5’000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5’000’000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан.

Тус компанийн импортлосон Нerzog jakob килька нэрийн килькнээс гарсан шавжийг тодорхойлоход цайвар бор өнгийн 3.8-4 см урттай, 1.5 см өргөнтэй 7 хос хөлтэй, 1 хос тэмтрүүлтэй, 11-12 сигменттэй зууван хэлбэрийн шавж үхсэн хэлбэрээр илэрсэн. Anylocra.spp буюу тухайн шавж нь загасны гадна хайрсанд бэхлэгдэн шимэгчилдэг байна.

Свийтрөүд ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан улсын байцаагчийн оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ.

Гурван шатны шүүхээс  байцаагч Ц.Идэрбатын гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж шүүх үзэж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож НМХГ ялалт байгуулжээ.

Эх сурвалж: НМХГ

Сэтгэгдэл:
Таны IP: (44.210.77.106)