Сурагчид код бичих аргачлалаас суралцлаа

Мэдээлэл технологийн хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй "10.000 програмист" төслийн хүрээнд нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар нь Codercub ХХК-тай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан "Hour of Code" сургалтыг 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар инновацын төвд зохион байгууллаа.

Тус сургалтад 11-18 насны 127 сурагч хамрагдаж, Олон улсын анхан шатны Код бичих аргачлалаас суралцан сертификат гардан авлаа. Сургалтын үеэр Монгол Улсын Их сургуулийн Hackum, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн  Sys&CoTech клубын оюутан залуус хүрэлцэн ирж, өөрсдийн хийсэн бүтээлээ танилцуулж, мэдээлэл технологийн мэргэжлийг сурталчлан таниуллаа.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)