Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг муугүй сагсан бөмбөгчин аж

Анхлан “шударга бусын хонгил” хэмээх нэр томъёог гаргаж, олонд зарласан хүн хэмээгддэг Н.Алтанхуяг олон дагагчтай улс төрчдийн нэг. Самбар дээр цахимаар улс төрийн халуун үйл явдлуудыг тайлбарлаж, анализ хийн ард түмэнтэйгээ хуваалцах түүнийг ерөнхий сайд байх хугацаандаа багагүй ажил амжуулсан хэмээн магтах хүмүүс ч бий. Мөн эсрэгээр хэлэх хүмүүс ч байна.

Харин тэр улс төрчөөс гадна спортод шаггүй авьяастай гэдгээ саяхан олонд харуулжээ. Хорин хэдэн настангуудтай адил хэмжээнд гүйж, харайн сагсан бөмбөг тоглох үеэр нь ийн зургийн хальснаа буужээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)