Э.Цэндбаатар  "Бөртэ Чоно 2019"-ын шилдгийн шилдэг тамирчин боллоо

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн дээд шагнал "Бөртэ Чоно 2019" гардуулах ёслолын ажиллагаа  "Корпорейт" зочид буудлын Концертын их танхимд зохион байгуулагдлаа. Тив дэлхийн тэмцээн, уралдаанд эх орноо төлөөлөн амжилт үзүүлсэн шилдэг тамирчид гурван номинацад өрсөлдөн шилдгүүдээ шалгаруулсан юм.

2019 оны хамгийн шилдэг тамирчин, шилжин явах цомын эзнээр ДАШТ-ий хүрэл медальт, "THAILAND OPEN" тэмцээний аварга Э.Цэндбаатар тодорлоо. Тэрээр “Надад ийм том үүрэг хариуцлага, итгэл хүлээлгэж байгаа Монголын ард түмнийхээ итгэлийг алдахгүй. Та бүхнийгээ дандаа баярлуулж явах болно. Алдсан ч ард минь бат зогсдог гэр бүлийнхэндээ баярлалаа. Эхнэртээ маш их хайртай шүү. Миний бүх амжилт чамтай минь холбоотой шүү” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг ёслолын үйл ажиллагааг нээж үг хэлсэн юм. Тэрээр "Спортын олон чухал үйл явдал, тамирчдын шинэ амжилтаар нэгэн дурсамжит оныг үдэх гэж байгаадаа баяртай байна. Ирэх жил зохион байгуулагдах дэлхийн наадмуудад Монгол Улсынхаа далбааг мандуулахын төлөө бид хичээн ажиллах болно" хэмээгээд 2020 онд амжилт, алтан медалиар арвин байхыг ерөөсөн юм.

Монгол Улсын 2019 оны спортын салбарын шилдгүүд:

Шилдэг Олимпын танхим - Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын Тэргүүний Гуравдугаар цэцэрлэг

Шилдэг Олимпын Зөвлөл - Хөвсгөл аймгийн Сидней

Шилдэг Олимпийн зүтгэлтэн -  Аварга дунд сургуулийн захирал А.Элбэг

Шилдэг Спортын сэтгүүлч - Зиндаа.мн сайтын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ

Шилдэг клуб -  Гаруда академи (Жиү Жицү)

Шилдэг шүүгч - Р.Жаргалсайхан (Хөлбөмбөг)

Шилдэг шүүгч - Э.Саруул (Байт харваа)

Шилдэг баг - 3х3 Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ

Шилдэг хөрөнгө оруулалттай холбоо - "Монголын уулчдын үндэсний холбоо"

Үндэсний спортын шилдэг холбоо - "Монголын морин спорт уяачдын холбоо"

Ажил мэргэжлийн шилдэг холбоо - "Монголын үндэсний олимпын академи"

Нийтийн болон хөгжиж байгаа спортын шилдэг холбоо - "Монголын ширээний теннисний холбоо"

Олимпын бус төрлийн шилдэг холбоо - "Монголын пауэрлифтингийн холбоо"

Олимпын төрлийн шилдэг спортын холбоо - "Монголын Чөлөөт бөхийн холбоо"

Шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга - Г.Ерөөлбат

Шилдэг Холбооны Ерөнхийлөгч - Д.Гэрэл (Монголын Самбо )

Шилдэг Дасгалжуулагч - Л.Ундралбат (Буудлагын Спорт)

Шилдэг Дасгалжуулагч - С.Тулга (3x3 сагсанбөмбөг) 

Шилдэг залуу тамирчин - Л.Сосорбарам 

Шилдэг эрэгтэй тамирчин - Л.Отгонбаатар

Шилдэг эмэгтэй тамирчин - М.Уранцэцэг 

Шилдэг эмэгтэй тамирчин - С.Батцэцэг

Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин - М.Анхцэцэг

Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин - Цомын эзэн Э.Цэндбаатар

Эx сурвaлж: Gogo.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)