Тайваний сонинд монгол тоглогчийн тухай нийтлэл хэвлэгдлээ

Тайваний спортын нэр хүндтэй, томоохон сонины нэг “Liberty times” Тайваний Оюутны лигт тоглож буй Монгол оюутан Д.Баясгаланг онцолжээ.

“Zhongzhou”(сургуулийн нэр)-ийн гадаад оюутны дэмжлэг шоконд орууллаа” гарчигтай тус бичвэрт Д.Баясгалангийн зурган дор “Zhongzhou”-ийн Монгол оюутан Д.Баясгалан 20 оноо авч багаа тэргүүлснээр Каошингийн их сургуулийг бут ниргэлээ” гэжээ.

Сонирхуулахад, Тайваний Оюутны лигийн I дивизонд Монголын Д.Баясгалан, Э.Сугар-Очир, Э.Саруул-Эрдэнэ нарын сагсан бөмбөгч тоглодог.

Эx сурвaлж: MNB.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)