Дэлхийн хуурай газрын хамгийн гүн цэгийг шинээр тодорхойлжээ

Дэлхий дээр хуурай газар бий болж, тив үүссэн цагаас өмнө бүхэлдээ усаар бүрхэгдсэн байсан гэж эрдэмтэн судлаачид үздэг. Манай дэлхийн гадаргуугийн хамгийн гүн хэсгүүд усан доор нуугдсан хэвээр байгаа нь тодорхой. Харин хуурай газрын хамгийн гүн цэгийг судлаачид шинээр тогтоожээ.

Зүүн Антарктик тивийн Денман мөсөн голын доор манай гарагийн хамгийн гүн хуурай газар байгаа гэжээ. Уг газар нь мөсөөр хучигдсан хавцал дунд далайн түвшнээс 3,5 км-ын гүнд байгаа гэж Цагаан тивийн шинэ газрын зураг дээр тодорхойлсон байна. Шинэ газрын зураг дээр мөсөн доорх үндсэн чулуулгийн хэлбэрийг харуулжээ.

Дэлхийн гадаргуугийн бүтэц өөрчлөгдөж байгаа нь дээрх судалгаанаас харагдсан бөгөөд биднийг ирээдүйд юу хүлээж байгааг урьдчилан тааварлах аргагүй болж байна гэдгийг эрдэмтэд хэлжээ. Урьд өмнө дэлхийн хуурай газрын хамгийн гүн хэсэг Мөхсөн тэнгист далайн түвшнээс ердөө 413 метрийн гүнд байсан билээ.

Урьд өмнө мөсөн цэвдэг хайлж шинээр хуурай газар бий болж буйг төдийлөн гадарлаагүй байсан ч өнөө үед цаг уурын өөрчлөлттэй холбогдуулан уур амьсгал дулаарч, мөст цэвдгүүд хайлж байна. Шинэ хийсэн судалгаагаар Антарктик тивийн мөсөн давхарга доор чухам юу нуугдаж буйг харуулсан хамгийн ойлгомжтой газрын зургийг гаргаж чадсан гэж уг төсөл дээр зургаан жил ажилласан доктор Мэтю Морлихем ярьжээ.

Эх сурвалж: Livetv.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (52.54.111.228)