Б.Махбалыг өнөөдөр шүүнэ

ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм. Тэрбээр ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд хүрсэн хэргээр ийн шүүгдэх гэж байна. 

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хурал нийт долоон удаа хойшлогдсон уг хурал арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хуралд хохирогч Д.Доржпүрэвийн өмгөөлөгч Н.Баатардорж шүүх хурал давхардсан тул ирэх боломжгүй, мөн уг шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлттэй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн юм. Иймд шүүх хохирогчийн өмгөөлөгч Н.Баатардоржийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлээд байсан билээ. Тэгвэл өнөөдөр 14:00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор тов гараад байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)