И-баримт тойрсон зальжин аргууд...

Хууль хүн бүрд адил тэгш үйлчилнэ  хэмээдэг. Тэгвэл НӨАТ-ын шинэчилсэн хууль адил тэгш үйлчилэхгүй байсаар шинэ онтой золголоо. Тухайлбал, И-баримтыг өгдөггүй олон үйлчилгээний газрууд бий. Гэхдээ өгдөг хэдийнх нь зарим и-баримт нь буцаан олголтоо авах боломжгүй, зүгээр сугалаанд хамрагдах эрхтэй баримт өнөөдрийг хүртэл өгсөөр байна. Жишээлбэл, Сайн ломбардаад үйлчлүүлсэн иргэнд өгч буй баримт нь зөвхөн сугалаанд л оролцох эрхтэй.

Мөн хүнсний дэлгүүрүүд дээрхтэй адил баримтаар үйлчилсээр байгаа нь уг хуулийг "гууль" болгож буй. Нэг хэсэг нь баримтаа өгөхгүй гэж овжин зан гаргах болсон. "Цаас дуусчихсан байна. Сүлжээ ажилладаггүй ээ, яах уу?" зэргээр зугтаж байх жишээтэй. Энэ мэтчлэн шалтгаанаас үүдээд нөгөө татварын далд байдлыг ил тод болгох "хөг өнгөрөөд удаж байна".

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 190 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй ч татвар төлдөг нь 40 мянган байгаа аж. Үүний цаана түүнчлэн иргэд хохирсоор байна. Учир нь татвар нэмсэн үнээр худалдан авсан барааныхаа буцаан олголтыг баримт өгөөгүйн улмаас авч чадахгүй. Нөгөө талаас, баримт олгогдсон ч ААН илгээгүй,  ААН илгээгүй 72 цагийн дотор болсон, үнийн дүн зөрүүтэй зэрэг олон шалтгаанаас үүдэлтэйгээр буцаан олголтоо авч чадахгүйд хүрдэг. ДДТД-ын оруулсан ч уг баримт нь хүлээгдэж буй цэсэнд "мөнхийн хадаастай" үлдэж байна. Мянган удаа устгаж, шивж оруулаад өмнө хариулт өгөгдсөн хэвээр. 

Өмнөх хэрэгжүүлсэн хуулийн хяналтаа чангатгаж, бүх нийтэд эрх тэгш үйлчлүүлж чадахгүй буй байж дахин иргэдийн халаасыг  нимгэлэх хууль батлаж буй нь хэр амьдралд нийцтэй вэ.

-НӨАТ-ын баримт өгөөгүй тухай гомдлыг гурав хоногийн дотор шийдвэрлэж Зөрчлийн тухай хуулийн дагуу ААН-ийг 1.5 сая, иргэнийг 150 мянган төгрөгөөр торгоно. /Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль/

-НӨАТ-ын урамшууллыг улирал бүр олгодог болно зэргээр Ирэх онд иргэдийн сэтгэл санааг и- баримтад уясаар байх нь. Харин нөгөө талд иргэдийн халаасыг нимгэлэх "зальжин" арга нь явагдсаар. Уг нь хуулийн хяналтыг чангатгаж, бүх худалдаа эрхлэгчид буцаан олголттой баримт өгөхийг хэрэгтэй юмсан.

Эx сурвaлж: Dorgio.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.235.229.251)