Хамтран амьдрагчаа хүчирхийлсэн гэх Б.Төгсбилгүүнийг энэ сарын 19-нд шүүнэ

Хамтран амьдарч байсан Ж.Одгэрэлийг олон удаагийн үйлдлээр хүчирхийлсэн хэргээр яллагдагчаар татагдаад буй Б.Төгсбилгүүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс мөрдөн байцаалтын үйл ажиллагаа, нотлох баримт хангагдсан гэж үзэж, гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлыг  энэ сарын 19-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр боллоо.

Хохирогч Ж.Одгэрэл нь шүүгдэгч Б.Төгсбилгүүнтэй хамтран амьдарч эхэлснээсээ хойш хүчирхийлэлд өртөж, хоёр ч удаа үр зулбахад Б.Төгсбилгүүн болон түүний эгч, ойрын хамаатнууд нөлөөлсөн гэх гомдлыг хуулийн байгууллагад гаргасан  байдаг. 

Гэтэл Б.Төгсбилгүүний ээж, эгч хоёр нь нэр хүндэд халдаж, худлаа мэдээлэл цацаж байна хэмээн гомдоллож хэвлэлийн бага хурал хүртэл зарлаад авсан. Улмаар "Ж.Одгэрэл гэгч ямар зорилгоор биднийг ингэж харлуудаад байгааг ойлгохгүй байна. Үр хүүхдийг нь зулбуулсан зүйл байхгүй. Өөрөө бидэнд худлаа ярьж байсан" хэмээсэн юм. 

Эx сурвaлж: Zaluu.com

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)