Дуучин Ч.Бат-Эрдэнэ Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар томилогджэ
2019-12-10
Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж. Дамдинцэрэнг ажлаас нь халах шийдвэрийг хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн зургаадугаар сард гаргасан. Түүнийг төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Тэгвэл дээрх албанд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ томилогджээ. Нийтийн дуучид дундаа менежмент сайтайд тооцогддог тэрбээр өнгөрсөн есдүгээр сараас ажилдаа орсон юм байна.
Өмнө нь Соёл урлагийн их сургуулийн харьяа Соёлын дээд сургуулийн захирал болон тус сургуулийн салбар бүжгийн сургуулийн захирлын албанд ажиллаж байжээ.
Б.Саруул
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.149.30)
ИХ УНШСАН