А.Сүхбат: УИХ-ын гишүүн болж тангараг өргөснөөр хувийн бизнесээсээ татгалзсан

УИХ-ын гишүүн А.Сүхбатаас тодрууллаа.

-Таныг албан тушаалаа ашиглаад зээл авсан гэсэн асуудал яригддаг. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Би зээл авах субъект болж чадах уу. Та нар бодоод үзээч. УИХ-ын гишүүн болж тангараг өргөснөөр би хувийн аж ахуй бизнесээсээ татгалзсан хүн. Гүтгэсэн, хардсан асуудлаа эцэслэн тогтоож байж асуугаач.

-Таныг өөрөө авсан гээгүй. Өөр хүн зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл байна.

-Тойгийн ард иргэд, аж ахуй нэгжүүд хүсэлт гаргаад, би тэр хүсэлтийг нь дэмжиж өгнө үү гэж холйогдох газар нь хүсэлт гаргах үүрэгтэй. Тэр зээл нь бүтсэн юм уу бүтээгүй юу мэдэхгүй. Ард иргэдийнхээ элч төлөөлөгч болсон УИХ-ын  гишүүн зохих хүсэлтийг нь дамжуулах ёстой.

-Та Н.Номтойбаяр гишүүнийг сайд байх үед нь тийм хүсэлт өгч байсан юм байна тийм үү?

-Эргэж харж, нягталж үзье.

Эx сурвaлж: Zaluu.com

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)