Онгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно

Шинэ Зеландын агаарын тээврийн компани нислэгүүдийнхээ үеэр, идэж болдог аяга ашиглахаар төлөвлөсөн талаар мэдэгджээ. Тодруулбал, онгоцны нислэгийн үеэр зорчигчдод хэрэглэснийхээ дараа идэж болдог кофены аягаар үйлчлэх бөгөөд ингэснээр хүрээлэн буй орчныг бохирдуулахгүй гэж компани үзсэн байна. 

The Sun сонины мэдээлснээр аягыг улаан буудайн гурил, элсэн чихэр, өндөг, ванилинаар хийх аж. Ингэснээр цай кофе уухаас гадна идэж болохоор "жигнэмэгэн" аяга болж байна гэсэн үг юм. Үйлдвэрлэгчдийн өгүүлснээр, ийм аяганд цай, кофе хийсэн ч хэлбэрээ алдахгүй бөгөөд харин шинээр нь хадгалахын тулд битүүмжлэлтэй саванд жигнэмэг шиг хадгалах ёстой гэнэ.  Энэ төрлийн аягийг шоколадны амттайгаар хийхээр төлөвлөжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)