О.Пүрэв ONE холбооны анхны ялалтаа байгууллаа

“Пүрэвийн Мухлаг”-аараа  олон нийтэд танил болсон холимог тулаанч О.Пүрэв ONE холбооны сорилго "Warriors Series"-н дэвжээнд анхны ялалтаа байгууллаа.

Тэрбээр хэдхэн цагийн өмнө өрсөлдөгч Өмнөд Солонгосын тулаанч Пак Дэ Хо-г гуравдугаар үеийн эхний минутад боох мэхээр ялсан байна. Бүтэн хоёр үеийн турш өрсөлдөгчөөсөө илүү байсан О.Пүрэв ийнхүү мэргэжлийн гэрээ байгуулахад нэг алхам ойртлоо.

Сингапур улсад болж буй ONE Warrior Series тэмцээн нь ONE холбооны мэргэжлийн гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэдэг чухал тулаан юм.

О.Пүрэв Монгол холимог тулааны  “MGL-1” тэмцээнд тав дараалсан ялалт байгуулж, улмаар өнгөрсөн есдүгээр сард хилийн чанадыг зорьсон билээ. Мэргэжлийн холимог тулааны ертөнцөд хөл тавихын тулд гэр бүлээрээ хөдөлмөрлөн "Пүрэвийн Мухлаг"-аас олсон мөнгөөрөө бэлтгэлээ базаадаг байсан түүний шаргуу зан, даруу байдал олны хайр талархлыг хүлээсэн юм. 

Эx сурвaлж: Zindaa.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (44.201.99.222)