ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин айлчлалыг хэрхэн дүгнэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээрийн дараа хэвлэлийн бага хурал хийж, айлчлалын үр дүнг танилцууллаа. ОХУ-ын байр суурийг хүргэе. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин: “80 жилийн өмнө Монгол, Зөвлөлтийн цэргүүд Халх голын дайнд хамтын ялалт байгуулж, Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалсан билээ. Тэрхүү ялалт Эх орны дайны хүнд хэцүү цагт ЗХУ-ын Алс дорнод нутгийн аюулгүй байдлыг бататгасан юм. Фашизмтай тэмцэх үйлст Монгол Улсын бидэнд үзүүлсэн тусламжийг бид мартахгүй. 500 мянган агт адуунаас гадна монголчуудын хандиваар бүтээсэн 53 танк 1939 онд Курскийн тулаанд орж, 1945 онд Берлин хүрсэн байдаг. Берлиний тулаанд оролцсон Монголын Нисэх хүчний сөнөөгч онгоцуудыг мөн ЗХУ-д бэлэглэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ирэх оны тавдугаар сард болох Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярт хүрэлцэн ирэхийг урьсан. Энэхүү урилгыг хүлээн авсан хамтран зүтгэгч, эрхэм нөхөр Х.Баттулгад талархал илэрхийлье” гэлээ.  

Олон жилийн нөхөрлөл, харилцан туслалцаа манай хоёр орны цаашдын харилцааны үндэс суурь гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин онцоллоо.

Тэрбээр “Бид хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж, дэлхий дахины анхааралд буй зарим асуудлаар санал солилцлоо. Гарын үсэг зурсан баримт бичгүүдийн дотор Засгийн газар хоорондын хоёр орны найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн баримт бичгийг онцолмоор байна. Энэхүү баримт бичиг манай хоёр орны харилцаа шинэ түвшинд гарч буйн илрэл бөгөөд цаашид илүү өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаанд ихээхэн анхаарал хандууллаа. ОХУ бол Монгол Улсын гадаад худалдааны чухал түншийн нэг. Өнгөрсөн онд манай хоёр улсын гадаад худалдаа 21 хувиар өссөн. Энэ оны эхний долоон сарын байдлаар, дахин 12 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь 2012 оны гадаад худалдааны оргил үеийн үзүүлэлтийг давуулан биелүүлэх бүх боломж байгааг харуулж байгаа юм” гэв.

Манай хоёр орны хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг Орос-Монголын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны сангаас санхүүжүүлэхийг Ерөнхийлөгч Владимир Путин онцлов.

Тэрээр “Дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт шинэ төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хоёр орны Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс идэвхтэй ажиллаж байна.

Эдгээр төслийг ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан Монголын талын түнштэй хийсэн өнөөдрийн хэлэлцээрийн үр дүнд байгуулсан Орос-Монголын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны сангаас санхүүжүүлэх юм. Сангийн хөрөнгийн эх үүсвэр манай хоёр орны үндэсний валютаар хийгдэхийг онцлон хэлмээр байна.

70 жилийн өмнө манай хоёр улс хамтран УБТЗ-ыг байгуулсан. УБТЗ ХНН өнгөрсөн жил ачаа тээврийн шинэ рекорд тогтоосон. Оросын төмөр замууд удирдлагын шинэ систем нэвтрүүлж байгаа нь Монголын төмөр замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ. Оросын төмөр замчид Монголын төмөр зам, зүтгүүрийн парк шинэчлэлд туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Орос улс Монголын эрчим хүчний найдвартай нийлүүлэгч юм.

Ростех компани Монгол Улсын хамгийн чухал Дулааны 4-р цахилгаан станцыг шинэчилж, хүчин чадлыг нэмэхэд дэмжлэг үзүүлж байна. Росатом Монгол Улсын эмнэлзүй, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт цацраг туяаны технологийг ашиглах боломжийг нээх Цөмийн шинжлэх ухааны төв байгуулах боломжийг судалж байна” гэв.

Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа ч өргөжин тэлж байгааг ОХУ-ын төрийн тэргүүн тэмдэглээд ОХУ, Монгол Улсад геологи, газрын тос, хөдөө аж ахуйн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн нийлүүлж байгааг хэллээ. Түүнчлэн батлан хамгаалахын салбарт идэхтэй хамтран ажиллаж, терроризмтой тэмцэхэд нэгдэн ажиллаж байгаа нь Ази тивийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолсон юм.

 

Бүс нутаг, олон улсад тулгамдаад буй асуудалд ОХУ, Монгол Улс байр суурь нэгтэй байгааг Ерөнхийлөгч Владимир Путин тэмдэглэв.

.

Тэрээр манай хоёр улс олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж НҮБ, Орос-Монгол-Хятад чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Европын эдийн засгийн холбоотой нягт хамтран ажиллах Монгол Улсын зорилтыг бид дэмжиж байгаа. Энэ төрлийн хамтын ажиллагаа манай хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ” гэв. 

 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.236.214.123)
DR. ADITY Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-09-09 Хариулах