Даваа гарагаас ихэнх нутгаар бороотой

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн нийт нутгаар бороо орох тул үер уснаас сэрэмжтэй байхыг холбогдох албаныхан анхааруулж байна. 

Тодруулбал, наймдугаар сарын 12-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,

13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,

15-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (44.201.99.222)