БНСУ-д ажилгүйчүүдийн тоо өсчээ
2019-01-10
БНСУ-д өнгөрсөн жил ажилгүй иргэдийн тоо нэмэгдсэн ч ажлын байр шинээр бий болгохыг зорьж байна гэж тус улсын Засгийн газраас мэдээллээ. Тус улсын ажилгүйчүүдийн тоо оны эхээр нэг хувиар өсөж, арванхоёрдугаар сард 3.4 хувь болж нэмэгдсэн гэж БНСУ-ын Статистикийн хорооноос мэдээлсэн байна. Мөн одоогоор тус улсад ажил эрхэлж буй хүмүүсийн тоо өнгөрсөн 12 дугаар сард 26 сая 63 мянгад хүрчээ. Энэ нь 2017 оныхтой харьцуулахад 34 мянгаар өссөн үзүүлэлт аж. Судалгаанаас үзэхэд тус улсын нийт ажилгүйчүүдийн дийлэнх хэсэг буюу 8.6 хувийг 15-19 насны залуучууд эзэлж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.226.19)
ИХ УНШСАН