Бодибилдингийн спортын оргил тэмцээнийг Монголд үзээрэй

Монгол Улсад бодибилдинг фитнессийн спорт үүсэж хөгжөөд 29 жилийн хугацаа өнгөрч буй. Өнгөрсөн хугацаанд энэ спортын салбар чамлахааргүй амжилт үзүүлсэн. 2014 оноос эхлэн тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медалийн буухиа тасраагүй, тэр дундаа Алтан медаль тасраагүй юм. Мөн бусад олон улсын нээлттэй тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтыг тоолж баршгүй.

2017 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсан нь бодибилдингийн спорт Монгол Улсад ямар хэмжээнд хөгжиж буйг олон улсад мэдрүүлж чадсан.

Бодибилдинг фитнессийн спортын тамирчид Монгол Улсын Гавъяат Тамирчин эрхэм хүндтэй цолыг сүүлийн гурван жил дараалан хүртжээ.

Манай тамирчид энэ тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж Монголоо дэлхий нийтэд сурталчлах үүрэг хүлээгээд байна 

Тэр дундаас бодибилдингийн спортын оргил тэмцээн болох Mr. Olympia тэмцээнд оролцох мэргэжлийн тамирчны эрхийг тамирчин Э.Батдорж хүртсэн байна.

Монголын бодибилдингийн тамирчдын олон амжилтаас үндэслэн Mr.Olympia тэмцээний эрх олгох тэмцээнийг зохион байгуулах эрхийг "IFBB professional league" холбооноос манай улсад олгожээ. “Mr.Olympia Pro qualifier Mongolia” тэмцээн ирэх 8 сарын 24-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар боллоо.

Тиймээс манай тамирчид энэ тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж Монголоо дэлхий нийтэд сурталчлах үүрэг хүлээгээд байна. Тэмцээнд тамирчид ямар нэгэн холбоо хамааралгүйгээр нээлттэй оролцож мэргэжлийн тамирчин болох үүд хаалга нээлттэй.