Сэра Жэ Дацангийн хамба лам Монголд морилохоор болжээ

Г.Номин 

    

   Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Идгээчойнзинлин дацангийн урилгаар Өмнөд Энэтхэгийн буддын гүн ухааны их сургууль Сэра Жэ дацангийн хамба, лхаарамба гэвш Дэнзан Жамба Чойсан ринбүчэ монгол оронд саатан морилохоор болжээ. 

Тиймээс сүсэгтэн олон та бүхнийг номын айлдвар хөтөлбөрүүдийг сонирхож, хурал номыг даган баясахыг урьж байна.

НОМЫН АЙЛДВАРЫН ХӨТӨЛБӨР:

2019.06.27-ны 11:00 цагт Дамдин Янсан бурханы тахилга

2019.06.29-ний 13:00 цагт Дамдин Янсан бурханы ван буюу авшиг

2019.06.30-ны 18:00 цагт Дамдин Янсан бурханы үүднээс жинсрэг өргөнө

 2019.07.06-ны 03:30 цагт Тэгчэн сожон, гэнэн санваар хайрлаад сахигдахуун зүйлүүдийг дэлгэр айлдана.

 2019.07.06-ны 14:00 цагт Жовужи Балдан Адишагийн айлдсан Жанчүв ламжи донмэ буюу "Бодь мөрийн зул" - ын тайлбар хөтөлж, Насны авшиг хайрлана.

2019.07.07-ны 13:00 цагт Бодь мөрийн зэрэг бүгдийн эх болсон "Бодь мөрийн зул" - ын тайлбарыг үргэлжлүүлэн хөтлөөд Шантидэва гэгээний "Бодисадвын явдалд орохуй" шастирын лүн буюу аман эшийг хайрлана.

 ХААНА: ИДГААЧОЙНЗИНЛИН ДАЦАН

ХОЛБОО БАРИХ УТАС: 98899125, 99925110, 88021976

Эх сурвалж: www.news24.mn               

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.239.71)