Тэмбүүтэй тэмцэж, ялъя

Эрүүл мэндийн яамнаас тэмбүү өвчинг устгахаар “Улаан тариа II” аянг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийв. Мэдээллийн эхэнд салбарын сайд Д.Сарангэрэл тэмбүү өвчин үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн гэдгийг онцолсон юм. Тэрбээр эрүүл мэндийн салбар бэлгийн замаар дамжих тэмбүү өвчинтэй дайн зарлаж байна. Халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү эзэлж байна. Мөн жилд 50 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна” гэв.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд тэмбүү өвчний 1922 тохиолдол бүртгэгджээ.Үүний дийлэнх нь буюу 992 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Тэмбүүгийн тархалт манай улсад социализмын үеийнхээс эрс нэмэгдсэн. Нийгмийн хүчин зүйл архидалт, ядуурал, гэр бүл салалт, хувь хүний зан үйлтэй холбоотой. социализмын үед маш сайн хяналт эмчилгээ, оношлогоо далайцтай сайн хийж үүний цаана байгаа хавьтагчийг илрүүлэн оношилж байсан. Энэ өөрчлөгдсөн. Хүний эрх, ажилгүйдэл, байгууллагууд ажилтнуудаа үзлэг шинжилгээнд хамруулахгүй байгаа байдал. Мөн уул уурхай уурхайд маш олон залуус ажиллаж гэр бүлээсээ хол байгаа нь БЗХӨ тарааж байгаа энэ байдалтай тэмцэх ёстой. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил биш, нийгмийн ажил. Тэмбүү нь агаар дуслаар биш зөвхөн тухайн хүний бэлгийн хавьтлаар халдварладаг учир үүн дээр онцгой байгаарай" хэмээн анхаарууллаа.

Уул уурхай уурхайд маш олон залуус ажиллаж гэр бүлээсээ хол байгаа нь БЗХӨ тарааж байгаа энэ байдалтай тэмцэх ёстой. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил биш, нийгмийн ажил

Уг аян хоёр жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд мөн хоёр үе шаттай юм байна. Нэгдүгээрт, төрөлхийн тэмбүүг устгах. Энэ хүрээнд жирэмсэн  болон жирэмслэх насны эмэгтэйчүүдийн дундах үзлэг шинжилгээг эрчимжүүлэх юм байна. Он гарснаас хойш дөрөвхөн сарын хугацаанд төрөлхийн тэмбүүгийн 49 тохиолдол бүртгэгдсэнээс 11 нярай нь нас барж, 14 амьгүй төржээ.  Хоёрдугаарт, нийт хүн амын дунд тэмбүүг устгах аж. Ингэхийн тулд хүн амын дунд урьдчилсан үзлэг хийж, эмчлэх бөгөөд уул уурхай болон олон хүн  ажилладаг томоохон аж ахуйн нэгжтэй хамтарч, иргэдийг үзлэгт оруулах аж.