Дүрвэгч хүүхдүүд хэрхэн амьдарч байна вэ?

Монголын үндэсний музей Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан өнгөрсөн тавдугаар сарын 31-нээс зургад угаар сарын 5 хүртэл “МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ-МИНИЙ ИРЭЭДҮЙ” гар зургийн үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран толилуулж байна.

Монгол орны өнцөг булан бүрт суугаа 300 гаруй хүүхдүүдийн зурсан гар зургаас бүрдэж буй уг үзэсгэлэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ивээл дор зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Тэгвэл  энэ сарын 1-5-ныг дуустал музейн түр үзэсгэлэнгийн танхимд “БИД НЭГ НАРНЫ ДОР” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Итгэл Олон улсын /Hope International/ байгууллагатай тус тус хамтран зохион байгуулж буй.

Үзэгчид, ээж аавууд та бүхэн хүүхэд багачуудаа баярлуулан музейгээр зочлоорой

"Бид нэг наран дор" үзэсгэлэнгийн бүтээлүүд нь дүрвэгч хүүхдүүд хэрхэн амьдарч, сурч боловсорч буйг Монголын хүүхэд багачуудад танилцуулах зорилготой билээ. Үзэгчид, ээж аавууд та бүхэн хүүхэд багачуудаа баярлуулан музейгээр зочлоорой.