All That шоунд монгол хүү тоглоно

АНУ-ын  алдарт Nickelodeon телевиз 1994-2005 онд Saturday Night Live-аараа 10 season тасралтгүй үзүүлж ирсэн All that инээдмийн шоугаа эргэн сэргээж буйгаа зарласан билээ.
Хамгийн бахархалтай нь уг шоунд шалгуулж өрсөлдсөн 12-15 настай комедианд 20,000 хүүхдээс Чикаго хотод амьдардаг Сэргэлэнгийн Чингүүн тэнцэж All That шоуны албаны ёсны жүжигчнээр ажиллахаар болсон байна.
Тэрбээр зөвхөн Монгол төдийгүй Азийн орнуудын төлөөлөл болж All That-д нэгдэж буй юм.

Олон улсын хэмжээний шоунд албан ёсоор сонгогдож, 328 сая Америкчуудын өмнө Saturday Night Live шоугаар Монгол хүү та бидэнтэй учран золгох нь

Уг шоунд тэрбээр өрсөлдөөн дундаас шалгарсан авъяаслаг хүүхдүүд болох Рийс Кадделл, Габриэл Грийн, Натан Жанак, Кейт Годфри, Райн Алесси, Лекс Лампкин нарын хамт тоглох нь ээ. Скетч комеди төрлийн энэ шоуны анхны дугаар зургадугаар сарын 15-нд Nickelodeon сувгаар цацагдана. Олон улсын хэмжээний шоунд анх удаа албан ёсоор сонгогдож, 328 сая Америкчуудын өмнө Saturday Night Live шоугаар Монгол хүү та бидэнтэй учран золгох нь. Энэ тухай мэдээлэл тун саяхан People сэтгүүлд нийтлэгджээ.