ЕMBRAER-190 агаарын хөлгөөр орон нутагт нислэг хийж эхэллээ

Улаанбаатар хотоос 1500 гаруй км-ийн зайд алслагдсан бүс нутагт амьдардаг Ховд аймгийн иргэдийн хувьд ажил хэргийн болон хувийн шалтгаан нөхцөлөөр Улаанбаатар хот руу агаарын хөлгөөр зорчих хэрэгцээ шаардлага их гардаг. Үүнээс шалтгаалан нислэгийн хүртээмж хангалтгүй байдаг талаар иргэд үйлчлүүлэгчид хэлдэг.

Тиймээс Хүннү Эйр компани орон нутгийн чиглэлд нислэг үйлдэх Embraer-190 маркын агаарын хөлгийг Монгол Улсын Иргэний нисэхийн салбарт шинээр нэвтрүүлэн, ашиглаж эхэллээ.
Өнөөдөр тус онгоц орон нутгийн чиглэлийн туршилтын нислэг үйлдэж Ховд аймагт газард
ав. Тус хөлөг энэ зуны турш Ховдын чиглэлд нислэг үйлдэх юм.

“Embraer-190” агаарын хөлгийн хурд -870 км/ц бөгөөд нэг нислэгээрээ 98 зорчигч тээвэрлэх, 4.537 км агаарын зам туулах үзүүлэлттэй тул бус нутгийн нислэгт нэн тохиромжтой. Бусад төрлийн хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай, тав тухтай, хурдан зорчих боломжтой гэдгээрээ онцлогтой. 


Ийнхүү шинэ агаарын хөлгийг ашиглаж эхэлснээр гадаад, дотоодын нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.