Браво, Баянзүрх дүүрэг хүүхдийн шинэ эмнэлэгтэй боллоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9, 17, 24 дүгээр хороонд өнөөдөр орчин үеийн багаж, тоног төхөөрөмж бүхий 50 орны хүчин чадалтай хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтад оров. БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-гийн дэмжлэгээр баригдсан тус эмнэлэг нь нийт гурван давхар бөгөөд шүд, дүрс оношилгооны кабинет, хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг, хүлээн авах хэсэгтэй.


Тухайлбал, амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд бүрэн тохиромжтой орчин үеийн багаж хэрэгсэл, ЭХО аппарат болон нярайн шарлалтыг хэмжих фото аппарат зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдсан уг эмнэлэгт хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар ажилла
на. Нийт 28 ажиллагсадтай тус дүүргийн 9, 17, 24 дүгээр хорооны 0-16 насны 13.345 хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой.


Шинээр ашиглалтад орж буй хүүхдийн эмнэлгийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Хятадын коммунист намын Гадаад хэргийн дэд сайд Ван Ян Жу, БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.