Шилдэг оролцогчид гранпри шагналын төлөө өрсөлдөнө

Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж буй. 

Их наадам зохион байгуулах хорооноос энэхүү наадмыг ирэх зургадугаар сарын 12-16-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлыг эхлүүлсэн.  Энэ удаагийн наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонези, Энэтхэг, Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казахсктан зэрэг 20 гаруй орны 200 гаруй ардын авьяастан хүрэлцэн ирэхээр бүртгүүлжээ.

Мөн зохион байгуулах хорооны шийдвэрээр энэхүү наадамд оролцох үндэсний оролцогчдыг тодруулах анхан шатны шалгаруулалтыг тухайн наадмыг зохион байгуулах хугацаанд зэрэг явуулах бөгөөд шилдэг оролцогчид Азийн ардын урлагийн их наадамд улсаа төлөөлөн оролцох юм.

Азийн ардын урлагийн их наадмыг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүнэ. Их наадмын гранпри шагналтан 4000 eвро, дэд байр 2000 eвро, гутгаар байрын шагналтан 1000 eврогийн шагнал хүртэх нь.
Уралдаанд оролцогч нь гоцлол, цөөхүүл, хамтлаг бүрэлдэхүүнтэйгээр “Ардын дуу”, “Ардын хөгжим”, “Ардын бүжиг”, “Язгуур урлагийн чуулга”, “Зан үйлийн чуулга”  гэсэн таван төрөлд язгуур болон орчин үеийн аль ч хэлбэрээр оролцох боломжтой. Уралдаанд оролцогчдод нас, мэргэжил харгалзахгүй бөгөөд шилдэг оролцогчид Азийн ардын урлагийн их наадмын гранпри шагналын төлөө өрсөлдөнө. 

Уралдаанд оролцох хүсэлтэй Улаанбаатар хотын иргэдийг

Баянзүрх дүүрэг

Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн

266578

Багануур дүүрэг

Соёлын ордны захирал

70210193

Баянгол дүүрэг

Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн

365574

Налайх дүүрэг

Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн

70233442

Сонгинохайрхан дүүрэг

Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн

Соёлын ордоны захирал

70173281

99628388

Сүхбаатар дүүрэг

Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн

70070127

Хан-Уул дүүрэг

Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн

77771965

Чингэлтэй дүүрэг

Соёлын ордны захирал

99861581

Багахангай дүүрэг

Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн

70491014

·         Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар

·         Нийслэлийн соёл урлагийн газар

·         Орон нутгаас оролцох хүсэлтэй иргэдийг тухайн аймгийн Боловсрол, Соёл Урлагийн Газарт тус тус энэ  сарын 31 хүртэл мэдээллээр ханганх юм.

Их наадамд оролцох хүсэлтэй иргэд заавал өөрийн биеэр бүртгүүлэх шаардлагагүй.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdWrU4TjmYWZJLMyUGT5X2DlxDWgEywnN7DqmIAG9O-5jUVyA/viewform?usp=sf_link цахимаар бүртгүүлэх боломжтой.

Үндэсний оролцогчдыг шалгаруулах удирдамж болон холбогдох мэдээллийг  

http://www.culture.gov.mn/p/rm?id=504 

Азийн ардын урлагийн их наадмын талаарх мэдээллийг

https://eaff.eu/en/championships/1004-asian-championship-of-folklore-asia-folk 2019/2019  холбоосоос авна уу.

Энэ удаагийн наадмын зохион байгуулагчаар БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Арт–Лар ТББ”, хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, ГХЯ, Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци, Ардын урлагийн наадмуудын eвропын ассоциаци, ЮНЕСКО -ийн Монголын үндэсний комисс зэрэг байгууллагууд ажиллаж байна.



 

 

 

 

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (127.0.0.1)
DR. PRADHAN БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 15177971496
2019-05-27 Хариулах
DR. PRADHAN БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 15177971496
2019-05-27 Хариулах