Орос, Монгол улс нөхөрлөлийн 105 жилийн ойг тэмдэглэж байна!

Улаан-Үд хотод Монгол Улсын Ерөнхий консулын байгуулагдсаны 35 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээ боллоо.

Энэ үеэр Монгол Улсын төрийн дээд шагналыг гардуулах ёслол болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар «Алтан гадас» одонгоор дараах хүмүүс шагнагдлаа:

Буриад Улсын Засаг даргын захиргааны мэдээллийн бодлого, нийгмийн төсөл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн орлогч дарга Ирина Доржиева;

«Тивиком» телевизийн компанийн захирал, «Aist Global» телевизийн сувгийн удирдагч Антон Пластинин.

Эх сурвалж: Aist Global

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.203)