Цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлтгэх сургуулилалт Орос, Беларусьт эхэлжээ

“Түрэмгийллийн аюулын нөхцөл байдалд” цөмийн хүчийг бэлтгэх ба хэрэглэх гурван өдрийн сургуулилалтыг Оросын зэвсэгт хүчин хийж эхэлсэн тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр мэдэгдлээ.
Сургуулилалтын явцад тус улсын нутагт дэвсгэрт байрлалтай баллистик ба далавчит пуужингуудыг харвахаар төлөвлөжээ. Түүнчлэн Беларусийн нутагт байрлуулсан цөмийг зэвсгийг хэрэглэх сургуулилалтыг Беларусийн талтай хамтран хийнэ.
Энэ удаагийн сургуулилалтад 65 мянган цэргийн албан хаагч, 200 гаруй пуужин хөөргөх төхөөрөмж, 140 гаруй нисэгч аппарат, 73 хөлөг онгоц, 13 шумбагч онгоц, тэдгээрийн дотор стратегийн зориулалттай 8 шумбагч онгоц оролцож байна.
Цөмийн зэвсэг хэрэглэх сургуулилалт эхэлснийг Беларусийн Батлан хамгаалах яам мөн мэдэгджээ. Оросын тал 2023 онд цөмийн зэвсгээ Беларусьт байрлуулсан бөгөөд энэ нь Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг зөрчөөгүй гэж мэдэгддэг.
Өнгөрсөн оны есдүгээр сард тус хоёр улс "Запад-2025" гэдэг хамтарсан сургуулилалт хийсэн бөгөөд стратегийн бус цөмийн зэвсгийг хэрэглэх хувилбаруудыг боловсруулсан байна. Энэ үеэр Польшийн тал Беларусьтай залгаа хилээ хааж байв.
Эх сурвалж: МОСКВА /DW/


