Эмэгтэй тамирчид таван медаль авчээ

Киргизстаны Бишкек хотод болсон чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах “Бишкек-2026” тэмцээнээс манай улсын эмэгтэй тамирчид нэг алт, нэг мөнгө, 3 хүрэл, нийт 5 медаль авлаа.

Тодруулбал, 76 кг-ын жинд ОУХМ Э.Даваанасан алт, 57 кг-д ОУХМ Б.Хулан мөнгө, 55 кг-д О.Ариунзаяа, 62 кг-д МУГТ С.Цэрэнчимэд, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртсэн юм. Мөн 59 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа, 72 кг-д Э.Одгэрэл нар 5-р байрт шалгарав.

Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн багийн дүнгээр БНХАУ тэргүүлэн, Япон удаалж, Монгол Улс гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль авчээ.  

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.140)