Леброн Жеймс 12 мянган оновчтой дамжуулалт өгчээ

“Лос-Анжелес Лейкерс” багийн тоглогч Леброн Жеймс Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцсон хугацаандаа 12 мянган оновчтой дамжуулалт өгчээ.

Тэрбээр “Финикс” багтай хийсэн тоглолтын явцад ийм амжилтыг үзүүлсэн байна. Оновчтой дамжуулалтын үзүүлэлтээр тэрбээр 4 дүгээрт бичигдэж байгаа бөгөөд түүний өмнө Жейсон Кидд (12 091), Крис Пол (12 552), Жон Стоктон (15 806) нар ордог ажээ.  

Өдгөө 41 настай Жеймс NBA-д 4 удаа түрүүлснээс гадна аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогч, плей-оффын шатны хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан юм. Тэрбээр мөн лигт тоглосон улирлын тоогоор рекорд тогтоосон бөгөөд 23 улирал дараалан тоглож байна. Өмнө нь Жеймс "Кливленд", "Майами" багуудад тоглож байжээ.

Мөн АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд Олимпын наадамд 3 удаа аваргалжээ. 

Эх сурвалж: ВАШИНГТОН /ТАСС/. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.140)