С.Альтманы байшин руу “Молотовын коктейль” шиджээ

OpenAI компанийг хамтран үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий захирал Сэм Альтманы амьдардаг байшин руу 20 настай нэгэн залуу шатаагч шингэн бүхий лонх шидсэн төдийгүй компанийн төв байрыг галдан шатаахаар заналхийлжээ.

Хэрэг явдал Сан-Франциско хотод баасан гарагт болсон байна. Цагдаагийн газраас мэдээлснээр, халдлагад хэн нэгэн хүн өртөөгүй бөгөөд байшингийн хаалга бага зэрэг шатжээ. Халдагч этгээд зугтсан боловч хэсэг хугацааны дараа түүнийг баривчилсан байна. San Francisco Chronicle сэтгүүлд бичсэнээр, түүний нэрийг Алехандро Даниэль Морено-Гама гэдэг ажээ.

Чухам ямар сэдлээр уг халдлагыг үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна. Хиймэл оюун ухааны ChatGPT-д суурилсан чатботыг зохион бүтээсэн гэдгээрээ алдартай OpenAI компани, түүний захирал С.Альтманыг сүүлийн үед заналхийлэх болжээ. Тодруулбал, хиймэл оюун ухааны технологи нь хүн төрөлхтөнд аюул занал учруулна гэж үздэг хүмүүс эсэргүүцлээ илэрхийлэх болсон байна.

Саяхан С.Альтман мэдэгдэхдээ, хиймэл оюуныг зохицуулах үүрэг бүхий дэлхийн хэмжээний байгууллага бий болгохыг уриалсан юм. 

Эх сурвалж: САН-ФРАНЦИСКО /Kazinform/. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.140)